Нийслэлийн нийтийн тээврийн автобаазуудын жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгчдөд шаардлага хүргүүллээ. Тэд гурван асуудлыг энэ сарын 28-ны хурлаар хэлэлцэн баталж өгөхийг шаардлаа. Жолооч нар
Нийтийн тээврийн жолооч нарын өдрийн 8 цагийн ажлын цалинг бүтнээр нь олгох
Хотын даргын хэлсэн 3.5 сая төгрөгийн цалинг шимтгэлгүй, бүтэн олгох
Хувийн автобус баазууд болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын жолооч нарыг тэтгэвэрт гарах үед нь 24 сарын цалинтай тэмцэх мөнгөн тэтгэмж олгох гэсэн гурван шаардлагыг тавилаа.
Хотын дарга Х.Нямбаатар 2024.01 дүгээр сараас автобусны жолооч нарын цалинг нэмэхээ мэдэгдсэн ч нэмэгдээгүй. Үүний дараа сайд Б.Дэлгэрсайхан жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохоор хотын даргатай тохирсон гэж мэдэгдсэн ч өнөөдөр өгөөгүй байна. Монголын маргааш дуусдаггүй гэдэг шиг улстөрчдийн оноо цуглуулах ажил нь хэтэрч байна. Тиймээс бид улс төрийн тоглоом болохгүйгээр нийгмийн асуудлаа шийдэхээр албан шаардлага хүргүүлж байгаагаа жолооч нарын төлөөлөл хэлж байна.
Жолооч нар шаардлагын хариугаа энэ сарын 29-нд авна. Харин хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрүүдийг сонгоно гэж мэдэгдэв.
Уншиж байна |