Гадаадын иргэн харьяатын газарт 800 cаяар ТАВИЛГА авахаар тендер зарлажээ
2024-02-26

Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч Гадаадын иргэн харьяатын газарт тавилга, эд хогшил худалдан авахаар Дорноговь аймгийн Замын үүд сумын хотын захирагчийн ажлын албанаас ТЕНДЕР зарласан байна. 

 

 

Тендерийн төсөвт өртөг нь 800 сая төгрөг бөгөөд энэ хөрөнгө орон нутгийн төсвөөс гарч байгаа аж. Харин энэ хөрөнгөөр ямар ямар тавилга хэрэгсэл авах нь тодорхойгүй байна. Учир нь тус тендерийн баримт бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжгүй байгаа юм. 

 

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2001 онд байгууллагдсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын дагуу виз олгож, бүртгэл, хасалт хийдэг. Мөн иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, хяналт шалгалт явуулах, албадан гаргах зэрэг арга хэмжээг авч ажилладаг байгууллага юм. 

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2024-02-26
Францад төрийнхөн нь жижиг хавчиг өрөөнд олуулаа ажилаа явуулаад болж бна.Монголд яагаад ийм хачин бдаг бна аа.Үнэтэй машин ,тавилга хэрэглэсэн хүнд сурталтай нөхдүүд байх юм.Чадахгүй бол суудлаа өгцгөө
2024-02-26
odoogoor ideh tuhai bodloo uurchilj malchiddaa tuslah heregtei ym bish uu ? ymar suuh sandal shireegeer dutah bishdee !
2024-02-26
хуучин тавилгаа хэрэглээч:
хуучин тавилгаа хэрэглээчээ,дарга нар гоё ганган өрөөнд суухыг хориглооч
2024-02-26
мгл:
энийг болиул тавилга хангалттай байгууллага солиорцон новшнууд вэ
2024-02-26
800 сая хог:
ямар их мөнгөө хятад кардонон тавилга авна,тал мөнгийг дарга иднэ
2024-02-26