Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд ирэх сарын 02-03-ны өдрүүдэд “Хөх Сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
“Хөх Сувд” мөсний баяр-2024 арга хэмжээнд урлагийн тоглолтууд, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, “Хөх баавгай” лазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олон таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтсан.
Уншиж байна |