“Хигашикава-Фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөрийн 2024 оны бүртгэл эхэллээ.
Тус фестиваль Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.
Фестивалийн зохион байгуулагчаар Хигашикава хот, Хигашикава хотын аялал жуулчлалын холбоо, Хигашикава хокко гакүэн /коллеж/, дэмжигчээр Япон улсын ГХЯ, Оролцогч орнуудад суугаа Япон улсын ЭСЯ, хамтран зохион байгуулагчаар “Канон Маркетинг Жапан” ХХК ажиллаж байна.
Хөтөлбөрт Улаанбаатар хот болон аймаг, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно. Багийн гишүүд гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагатай болох сонирхолтой байх шаардлагатай.
Бүтээлд тавих шаардлага:
Сэдэв: The Charm of Your Region/ Миний нутгийн сайхан
Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх
-Бүтээлийн нэр, огноо, байршлыг хавсаргах.
-JPEG буюу jpg өргөтгөлтэй байх
-Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 pixel, 300 dpi нягтралтай байх.
Шалгаруулалт:
Гурван үе шаттай бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 28-наас 5 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаатай.
Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Эцсийн шалгаруулалтыг шалгарсан багийн эцэг эхтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн гэрэл зургийн уралдаан төдий бус гэрэл зургаар дамжуулж дунд болон ахлах ангийн сурагчдын багийн хамтын ажиллагааг дэмжих, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.
Бүтээл хүлээж авах хугацаа:
2024 оны 2 дугаар сарын 28-наас 2024 оны 4 дүгээр сарын 28
Бүтээлийг higashikawa.mgl@gmail.com и-мэйл хаягаар хүлээн авна.
* Бүтээлийн хамт овог нэр, нас, хүйс, сургууль, анги болон холбоо барих утасны дугаарыг хавсралтаар илгээнэ үү.
Фестиваль зохион байгуулах хугацаа: 2024.8.19- 8.25 /7 хоног/
Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хот
Фестивальд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардлыг зохион байгуулагч тал 100 хувь хариуцах юм.
Уншиж байна |