Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн “Хилийн 3 дугаар хаалт” гэдэг газарт ачааны автомашин шатжээ. Энэ тухай дуудлагыг 2024.02.22-ны 19:46 цагт хүлээн авсан байна.
БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд ачаа тээвэрлэж явсан иргэн Д-ын “Volvo FH12” загварын зүтгүүр болон тээвэрлэж явсан 26 тн ачаанаас 8 тн орчим бараа материал шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид галыг унтраажээ.
Уншиж байна |