Ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө.
Энэ оны 11 дүгээр сарын 06-нд орсон цаснаас хойш цасан бүрхүүл тогтож эхэлсэн. 02 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Сүүлийн 50 жилд ажиглагдаагүй их цас орсон байна. Завхан, Төв, Сүхбаатар аймгуудын нутгаар цасан бүрхүүлийн зузаан 10-39 см, цас хунгарласан хэсэгтээ 60-100 см байна. Зургаан аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүсээд байна.
Монгол орны нутгийн тодорхой хувь нь жил бүр зудын нөхцөл байдалтай байдаг. Энэ жил төмөр зуд эрчимтэй явагдаж байна. Гэнэт дулаарч, гэнэт хүйтэрдэг нөхцөл байдлаас шалтгаалан төмөр зуд нүүрлэдэг. Энэ нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж ойлгож болно.
Цасан шуурганы аюулт үзэгдэл 02 дугаар сарын 17, 18-нд ихэнх нутгийг хамраад өнгөрсөн. Үүний араас эрс хүйтэрсэн.
Өнгөрсөн шөнө Увсын Малчин, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-1 мм хэмжээтэй цас орсон. Энэ цас өнөөдөр Хангай, Орхон голын сав нутгаар орно.
23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
24-нд ихэнх нутгаар цас багатай, 3-4 градусаар хүйтний эрч чангарна.
25-нд Алтайн уулархаг нутгаар цас орно.
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурган шуурна.
25-нд Алтайн уулархаг нутгаас эхэлж байгаа энэ цас 26, 27-нд бүх нутгийг хамарч өнгөрнө. Одоогийн байдлаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй харагдаж байна.
24-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларч, 27-нд хүйтний эрч эргээд чангарна.
Өдөр бүр явган шуурга ажиглагдаж байгаа. 24-наас цас орохоор үзэгдэх орчин хязгаарлагдан, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, замд гарахад хүндрэл үүсэхийг анхааруулж байна.
Уншиж байна |