Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн Энхтайваны гудамжинд байшин шатжээ. Энэ тухай дуудлагыг 2024.02.21-ний 02:28 цагт хүлээн авсан байна.
Иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид галыг унтрааж, түймэрт түлэгдсэн 71 настай эрэгтэй, 67 настай эмэгтэй нарыг эмнэлэгт хүргэжээ.
Уншиж байна |