“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах ажилтууд ажлын байран дээрээ архидсан зүй бус үйлдэл бүхий бичлэг өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэл дагуулсан.
Өнөөдөр компанийн зүгээс бичлэгт гарсан ажилтнуудаа халж байгаа тухай мэдэгдэл гаргасан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Тавантолгой" төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээлжээ.
Уншиж байна |