Улаанбаатарт өнөөдөр 24 градус хүйтэн байна
2024-02-19

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 

 

2024 оны 02-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -22...-24 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -32 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
24С хүйтэн бол хавар болоогүй байна шдээ. цас ханзрах ёстой шд.хавар болоогүй байхад хужааг дагаж буруу өдөр шинэлсэн байна. би 3р сардаа л шинэлнэ
2024-02-19
Цагаан сарын тухай Хүмүүс аав, ээж, ах дүү нартайгаа очиж золголгүй л яахав. Өөр, өөрийнхөө тааллаараа баярлалгүй л яахав. Гэхдээ анхаарууштай хэд гурван юм байна аа. 1. Мах. Суурин газрын хүмүүс ууц, мах чанах үнэндээ л илүү юм байна. Түүнээс идэж байгаа хүн гэж нэг ч алга. Бүр гаднах нь борлоод хатчихсан амт гэж даавуу. Оройд гаргаж хонуулаад өглөө оруулж ирэх. Хоёр өөр температурт хөлдөж, гэсэх тусмаа улам муудна. Ядаж байхад хотын агаар ямар билээ. Нөгөөтэйгүүр бид гуч хоногийн махны хэрэглээгээ гуравхан хоногийн дотор ингэж муутгах нь эдийн засгийн хувьд харамсмаар. Сарын дараа л махны үнэ тэнгэрт хадлаа, нөөцийн мах яав ийв, мах олдохгүй байна, цас зуд гээд л асуудал эхэлнэ. Буузанд бол асуудал байхгүй. Хэмжээ л ихдэх гээд байх. 2. Айл хэсэлт. Эхний хоёр айл арай л гайгүй. Түүнээс хойш бол бараг золголт биш зовлон болж хувирна. Золгосоных нь гэдэс нь задарчих гээд. Золгуулсан нь идээ, будаагаа идүүлчих гээд. Хайран сайхан буузнууд нь тал тавагтайгаа үлдэх нь харамсалтай. Гараад гудамжинд түгжирлээ гэхэд бие засах газрын хүрэлцээ юусан билээ. Одоо сүүлдээ золголт маань үндсэн агуулгаа хаяад шууд хэлбэр болж хувирсан. Нэг нь золгосон нэртэй нэг нь золгуулсан нэртэй додомдоо л орхиж байгаа юм. Юун нөгөө ах дүү нараараа танилцаж, хоорондоо ярьж хөөрөх. Тийм цаг ч байхгүй. Хацар өглөө, гар зөрүүллээ, гурван бууз идлээ, цайгаа таллалаа, цочилоо дараагийн айл. Үнэндээ л үндэстнээрээ гурилдаж байгаа юм. 3. Тэгээд. Цагаан сар, наадам зэрэг үндэсний хэв шинжийг агуулсан баярын амралтыг уртхан тавихтай санал нэг. Copy shvv…
2024-02-19