Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүрийн пүрэв гараг бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.16/ хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг нийслэл, аймгийн Засаг дарга хариуцна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийслэл, аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг жил бүр хүргүүлдэг. Тогтоолыг хэрэгжилтийн биелэлтэд хяналт тавиагүй тухайн Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх болно” гэлээ.
Уншиж байна |