"Төрийн арилжааны 18 телевизтэй байгуулсан хаалтын гэрээний төлбөрийг иргэд төлж байна"
2024-02-15

Сэтгүүлч Б.Пүрэв УИХ-ын D-parliament системд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох өргөдлийг байршуулж, иргэдээс санал авч байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр “Хувийн өмчит, ашгийн төлөө ажилладаг арилжааны 18 телевиз сүүлийн 3 жилд иргэдээс сар бүр хураамж авч байна. Энэ хураамжийг албан журмын байдлаар төлбөрт нь шууд суутган авдаг.

 

З.Алтай эзэнтэй 25 дугаар суваг телевиз

Л.Балхжав эзэнтэй UBS

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхрийн ТВ-5

ТМ, ETV

Наран группын С.Болдхэт эзэнтэй SBN

Эрхэт Монгол группын Х.Мандахбаяр эзэнтэй ТВ-8

Х.Баттулгатай холбоотой гэгддэг С1

Н.Энхбаярын ТВ-9

MCS группын Сентрал ТВ

Шунхлай группын NTV

Голомтын Д.Баясгалан эзэнтэй Ийгл ТВ, Боловсрол

Гацуурт группын Л.Чинбат эзэнтэй Монгол HD

“Хас”-ын Ганхуяг нарын Тэнгэр ТВ

Сү.Батболдын охины Стар ТВ

ЦХХХ-ын сайд Н.Учралтай хамааралтай Сүлд, Малчин ТВ

 

Ийм телевизүүдэд иргэд хэрэглээнээсээ шалтгаалж, 2500-3500 төгрөгийг сар бүр төлж байна. Нийтдээ 20-30 тэрбум төгрөг цуглуулж, Монголын телевизүүдийн холбоо гэдэг ТББ өөрийнхөө гишүүн 18 телевизэд хуваарилдаг. Бид үздэггүй телевизийн төлбөрийг яагаад хүчээр авч байгаа юм бэ. Энэ мөнгөө эргээд огт тайлагнадаггүй юм байна.

 

Төр 18 телевизэд давуу эрх олгож, монополь байдал тогтоосон тусгай хуулийг баталж өгсөн байна. Үүний хариуд олон нийтийн санаа бодлыг удирдах, дарга сайд нарыг магтан дуулах, төрөөс явуулж байгаа нэг талын мэдээллийг дамжуулах хандлага руу явж байна. Энэ бол төрд үйлчилж байгаа хамгийн том хаалтын гэрээ. Төр телевизүүдтэй хаалтын гэрээ байгуулж, төлбөрийг нь иргэд төлж байна. Хэтэрхий эрээ цээргүй хуулийг баталсан. Энэ хуулийг батлахдаа Монголын телевизүүдийн холбоо гэдэг ТББ-ыг нэр зааж оруулсан. ТББ-ыг дангаар нь нэр зааж, хуульд оруулсан тохиолдол байхгүй.

 

Энэ хуулийг батлуулах үед Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар Т.Ганзул ажиллаж байсан. Энэ хүн одоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байгаа. Телевизүүдийн эзэд бизнестэй, улс төрд маш их нөлөөтэй нөхөд нийлж байгаад энэ хуулийг батлуулсан. Гэвч энэ хуулиар өгсөн амлалтаа хэрэгжүүлэхгүй байна" гэсэн мэдээллийг өгөв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тийм шүү, цахилгааны мөнгөн дээр хүртэл ТВ хураамж гэж авдаг.
2024-02-20
Зочин:
Юнивишн чинь телевизын хураамж давхар авдаг юм байн лээ шдээ
2024-02-20
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-19
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Хаш эрдэнэ:
Үздэггүй суваг ТВ-зүүдийн өмнөөс хий мөнгө төлдөг юм байна шүү дээ.шалгуулмаар юм байна.Үнэний төлөө явж байгаа баг хамт олныг дэмжиж байна амжилт хүсье.
2024-02-19
Юнишвен гэж байнга хураамжаа нэмдэг балай газар байнаа. ШӨХТ газар тэр бумаар торгоод өнгөрсөн. Үүнийгээ төлсөнүү яасан бүү мэд хаана хагпах вэ? Бүрмөсөн хаагаад өгөөч.
2024-02-18
ЗОЧИН:
Өсвөр үе, хүүхэд, залуучууд нийт ард түмэнд хамгийн ихээр гомо, гэй, лесби, транс хүмүүсийг сурталчилахад Central TV, Mongol TV маш шургуу ажилладаг. Ил шууд гаргах нь ч бий. Эсвэл далд тийм мэссеж агуулсан байдаг. Хүүхэлдэйн кинонууд нь ч тийм мэссэж агуулдаг. Тэгсэн Central ТВ нь Боловсролын сайдынх, Монгол ТВ нь Соёлын сайдынх байвал яах уу?
2024-02-18
Зочин:
Албаар байр мөнгө цахилгааны мөнгөн дээр авдаг.Одоо би хасаж тушааж бна
2024-02-16
зочин:
энэ хулгайч нар аалзны тор шиг болжээ үүнийг задлах аавын хүү гарч ирэх цаг ирэх байлгүй дээ
2024-02-16
Зочин:
Огт үздэггүй ТВ үүл бна шүү. Бүгд нэг намын нөхдүүдийн тв бх шиг
2024-02-15
Ийм телевизүүд, Монголын радио гэх мэт үздэг, сонсдог эсэхээс нь үл хамаарч мөнгө дээрэмддэг байдлыг зогсоох нь зөв шүү. Тэгэхгүй бол ТВ рүү луйварчид хошуурсаар байна.
2024-02-15
Зочин:
УГААСАА МАНАЙ ОДООГИЙН НИЙГЭМ ДЭЭРЭЭСЭЭ ДООРОО ХҮРТЭЛ ХООРОНДОО СҮЛЖИЛДСЭН, АВИЛГАЖСАН ТЭР НЬ БҮР СИСТЕМЧЛЭГДСЭН БОЛЖ ДЭЭ! ҮҮНИЙГ ХЭН БҮХЭН, БАРАГ БҮГДЭЭРЭЭ МЭДДЭГ БОЛОВЧ ЮУ Ч ДУУГАТДАГГҮЙ, ХЭН НЭГ НЬ ДУУГАРСАН Ч ТООДОГҮЙ, ЭЛЬ ДОЛЬ БОЛЧИХСОН ЮМ ШИГ ЭЭ!
2024-02-15