Улаанбаатар хотын 70 гаруй хувийг гэр хороолол бүрдүүлдэг хэдий ч Засгийн газар, яам, Тамгын газар, Нийслэлийн бодлого чиглэл хотын А зэрэглэлд төвлөрч буй. Гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тухай асуудал “гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах” гэдэг үгэнд дарагдан, олон жил улстөржсөөр хэзээ ч биелдэггүй хүсэл шиг болсоор байна.
Жилд 2500-3000 хүн халтирч унасны улмаас гэмтдэг байна. Тодруулбал, хүйтний улиралд өдөрт зөвхөн халтирч унаснаас бэртэж 10-20 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг хэмээх тоон үзүүлэлт байдаг.
Эргэн тойрон дүүрэн аюул. Ёстой л энэ үг гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тохирох мэт. Тоглох газар байхгүй. Тоглох гээд гэрээсээ гарахаар машин тэрэг, айлын дайрдаг нохой, шороо тоос гээд дурдвал олон. Гэхдээ эдгээр зүйлс тэдний хувьд энгийн л нэгэн үзэгдэл болсон харамсалтай.
Монгол Улсын стандартад "Явган хүний замыг бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай явган зорчигчдоос гадна бусдын тусламж, хараа хяналтад явдаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход саадгүй буюу хүртээмжтэй байна" хэмээн заасан байдаг.
Харин энэ хооронд тэнд амьдрал үргэлжилж, Монгол Улсын хойч ирээдүй болсон бяцхан багачууд төрсөөр л. Гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх цаг үргэлж зөрчигдөж байна. Тэд өвөл нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр хортой агаараар амьсгалж, зун нь тоглох тоглоомын талбайгүйгээс болж зам тээврийн осол болон өөр төрлийн ослын хохирогчид болсоор байгаа юм. Иймд ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт. Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг хэдий болжээ.
Уншиж байна |