Б.Энхбаяр: Гэр бүл, хүүхдийн ШҮҮХ байгуулна
2023-11-22

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

 

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болсон. Хуулийн үзэл баримтлалыг танилцуулъя.

 

  • Нэгдүгээрт, Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн хэргийн дагнасан шүүх, иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Үүнийг нэгтгэж байна. Энэ шүүх нь Эрүү, Иргэний хэргийн танхимтай байдлаар зохион байгуулагдана. Ингэснээр хоёр Ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Тамгын дарга мөн нэг болно. Ингэснээр захиргаан томроод байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа 

  • Хоёрдугаарт, Орхон, Дархан-Уул аймгийн шүүхийг дээрх байдлаар нэгтгэж нэг Ерөнхий шүүгч, нэг тамгын даргатай байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн байрлаж байгаа байр, одоо байгаа орчин нөхцөл, гэр оронд ямар нэгэн хөдөлгөөн хийгдэхгүй. 

  • Гуравдугаарт, Гэр бүл, хүүхдийн шүүхийг байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг 2026 онд байгуулна. Хоёр жилийн хугацаанд нарийн мэргэшсэн шүүгч, шүүгчийн туслахыг бэлдэнэ" гэлээ.

 

Мөн ХЗДХ-ийн сайдын зүгээс "Сүүлийн жилүүдэд авлига албан тушаалын хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, Эрүүгийн хуульд заасан хамгийн бага буюу торгох ялаар шийтгэгдэж байна. Хамгийн сүүлд Багануурын уурхайн захирлын хээл хахууль авсан хэрэг дээр 20 гаруй сая төгрөгийн ял  оногдуулсан байна. 2.7 тэрбум төгрөгийн авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон Хөдөлмөрийн баатрын хэрэгт мөн 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа.

 

Мөн өдрүүдэд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурал явагдаж байна. Үүнтэй холбоотой олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна. Иймээс авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг иргэдийн хүсэмжилж байгаа шударга ёсны зарчмыг хангах хүрээнд авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэлх хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Тодруулбал, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, Улсын дээд шүүхүүд давж заалдах шатны журмаар шийддэг байх өөрчлөлтийг дэвшүүлж байна. Нэ үгээр авлига албан тушаалын хэргүүдийг АНХАН ШАТНЫ шүүхүүд шийдвэрлэхгүй. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно.

 

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн барих улс төрийн шийдвэр гаргаж байгаагаа дурьдсан. Сүүлийн үед анхан шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэрүүд авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын бодлого үйл ажиллагааг саармагжуулах, үнэгүйдүүлэх, авлигачдад ял завшуулах, итгэл сэтгэлийг хөргөхөд хүргэж байна гэсэн. Иймээс энэ хуулийн өнөөдөр УИХ-д өргөн барина" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
МАН гаруудын эрх барьж байх хугацаандаа хамгийн их бүтээн байгуулалт хамгийн сайн хийж чадсан ажилнь шоронгууд барьсан баахан шүүх шинээр байгуулж баахан татвар нэмлээ өөр юу ч хийсэнгүй.
2023-11-23
Buh Salbariin shyytei bolj bolon shuudee ! mun Buh Salbariin Shorontoi !:
MAN - namiihan Tanar ( Kommunist - Yzel ) Barimtaltai chig Yregtei Bolson yum bna te ! Daraguilach MAN - namaldaa , Ardiin Huuhediig Albadan , Tsereg gehshg Avaj Yavaad Alchanhan - Evgui namaa Business baival Bulaagaad avchna ! Tur Zasagaas - Yag odoo geed - Huviin Hevshliig bid Yag odoo l Demjinee geed l Hudal Yarij Turun Uuruu Business - hiigeed buleglel yuisgeed Tur- Zasagan Huviin Hevshlee Daramtlaad Ejiil tustei business bii bolgood , Huviin Hevshlee Dambuurlchnaa !!! Ene Zasag iimel baina ! Ardiin Huuheduud Yzel bodloo Helsniihee - Tuluu shorond suuj baina ! Ene bol nuguu l Kommunist Namiin gol ajilan ! Tanart - Neg yum helya ( Nuuts - Amarguudiin Shorontoi boloh Hergtei Shyyhte boloh Hergtei shuu ! ) Tanar Kommunist yumchin Buh salbart Shyyhte boloh Hergtei ! Ene Ulsd Buh Salbariin Shorontoi bol Ard - Tumen chin Shorond Bai ! Ardiin - namiihan " MAN - Tanag idej uuj Hagartlaa idej uuj - Bayjaarai !!! Yzeliin Muuhai Kommunistuud !
2023-11-23
КОММУНИСТУУД ЧАНАРГҮЙ БААХАН ШҮҮХ байгуулах юм тэрний оронд сургалт хүмүүжлийн төв сургууль соёл барьж болдоггүй юм байх даа
2023-11-22
S XN80955877
2023-11-22