Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ирэх нэгдүгээр сарын 1-ээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүртгэлжүүлнэ. Хүүхэд, ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн байгууллагын ажилтан гэх мэт иргэдийн картыг шинэчлэн олгох тухай яригдсан. Яг шийдвэр гаргасан зүйл байхгүй. Зорчилтын хэмжээгээр автобус компаниудад санхүүжилт олгодог байхаар төлөвлөж байна. Мөн автобусаар зорчих бүтэн өдрийн төлбөрийг 1000 мянган төгрөг байх тооцоолол хийж байгаа. Бүх картын төлбөрийн системийг ашигладаг байх асуудал яригдаж байна. Нийслэл хотын иргэдийн 20 орчим хувь нь автобусаар зорчиж байна" гэлээ.
Уншиж байна |