Монгол Улсын бүх аймаг сумын Засаг дарга нарын таних тэмдэг нь сүүлийн үеийн засгвар автомашин. Тэд ланд маркийн машинуудыг баруун солгиогүй солино.
Өөрийнх нь толгойлж байгаа сум орон нутаг, сургууль цэцэрлэгийн асуудлыг үл тоон тэд ийнхүү гангарцгаадаг. Мэдээж энэхүү машиныг улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчийн мөнгөөр худалдан авч буй. Өчигдөр л гэхэд www.tender.gov.mn ээлжит нэгэн Засаг даргын гангарааг бэлдэхээр тендер зарлагдсан байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Өргөн сумын засаг даргын тамгын газраас автомашин худалдан авахаар тендер зарласан байна. Тендерийн баримт бичигт дурьсанаар уг машиныг Засаг даргын тамгын газрын хэрэгцээнд ашиглах энэхүү машиныг 150 сая төгрөгөөр худалдан авах юм. Он залуу Ланд 200 маркийн автомашинтай дүйцэхүйц байх шаардлагыг тавьжээ. Уг автомашиныг орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдахаар баримт бичигт тусгажээ.
Уншиж байна |