УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдсан талаар нийтэд мэдээлсэн. Тэгвэл Т.Доржханд гишүүн энэхүү тооцоолоо тайлбарлаж чадаагүй талаар АТГ-аас мэдээллээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн нотлогдвол зохих байдлыг тусгаж өгсөн байдаг. Энэ нь гэмт хэргийн учраас хохирсон хохирлын хэм хэмжээг бодитойгоор тогтоох асуудал юм.
Нүүрсний гэх хэргийг улмаас 44 их наяд төгрөгийн хохирол учисан гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэл хийсэн байдаг. Үүнтэй нь холбоотойгоор АТГ-аас Т.Доржханд гишүүнийг дуудаж, мэдүүлэх авсан. Тухайн гишүүн мэдүүлэгтээ 44 их наяд гэдэг нь нүүрсний аман дээрээс зарагдаж байгаа болон хил дээрх үнийн дүнгийн зөрүүн дээрээс тооцоолбор гаргасан гэсэн үндэслэлгүй тайлбар өгсөн. Мэдүүлгээс авч үзэхэд 44 их наяд төгрөгийн хохирол учирсан байна гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн гишүүн ч үндэслэлтэй тооцоолол хийсэн мэдүүлэг өгөөгүй" гэлээ.
Уншиж байна |