УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийг тусгаарласан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн.
Тэгвэл өнөөдөр энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Шүүх рүү шилжсэн байгаа сайд асантай холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдол байгаа. Тухайн гишүүн өөр хэрэгт шалгагдаж байгаа учраас тухайн хэргээс тусгаарлаад нөгөө хэрэгт нэгтгээд үргэлжүүлээд шалгаж байсан. Харин шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох хэргийг нэгтгэн шүүх нь зүйтэй гээд буцаасан. Хараасан манай байгууллагад ирүүлээгүй байна. Тухайн гишүүнтэй холбогдох мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шүүх рүү үндсэн хэргийг хүргүүлсэн гэсэн үг" гэлээ.
Уншиж байна |