Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ
2023-11-20

Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувийг АТГ-аас шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. 

 

 

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувьтай шүүх рүү шилжсэн байгаа. Олон нийтэд ил болгон Т.Аюурсайхан, Д.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-20
S XN XUSNEER80955877
2023-11-20