О.Цогтгэрэл: Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой
2023-11-20

УИХ дахь Ардчилсан нам бүлэг өнөөдрийн ээлжит хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

 

Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой, иргэний төлөөлөл, иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар ажиллах ёстой. 2017 оноос хойш 20 залуу амиа алдсан гэсэн албан мэдээлэл байна. Жилд хоёроос дээш залуу нас барсаар байна. Гол асуудал нь батлан хамгаалах тогтолцоонд байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайд иргэний төлөөлөл байна гэсэн зүйл заалт хэрэгжиж ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб гэдэг нь мэргэжлийн байгууллага байдаг. Гэвч хүний эрхийн асуудлаа тэнцүүлж авч явах зарчим зөрчигдсөөр ирсэн

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 2021 оны гуравдугаар сарын 31 нд Ардчилсан намын бүлгээс минийн нэр дээр Зэвсэгт хүчин жанжин штаб руу албан бичиг явуулсан. Үүний дагуу Хүний эрхийн дэд хороог хуралдуулсан. Тус хурлаар цэргийн амь нас хохирдог юм байна, хүний эрхийн зөрчил маш их байна, маш олон ажил хийх шаардлагатай юм байна гэдэг чиглэлийг гаргаж, Ерөнхийлөгч болон Засгийн газарт өгч байсан. Энэ чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллана.

 

Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл: НҮБ-аас Худал мэдээлэл тараах гэмт хэгийн хал гэдэг зөвлөмжийг өгсөн ч өнөөдөр хүртэл халсангүй. "Мөрдөн шалгах ажиллагааг мэдсэн хүнийг ял шийтгэнэ" гэж хуулийн төсөлд орсон нь сэтгүүлчид, иргэдийг шалгах хуулийн цоорхой нээгдэж байна. 2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн байдаг. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн доор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг. Нэг ёсны энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

Shuud.mn
Сонин хачин
S XN80955877
2023-11-20