Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлыг бууруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна
2023-11-20

МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Тус бүлгийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлыг авч хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна.

 

 

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Улсын төсвийг өргөн барихад Агаарын бохирдлыг бууруулахад 25.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан" гэлээ. 

 

Энэ үеэр агаарын бохирдолтой холбоотойгоор Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг  "Нийслэлийн удирдлагыг багаас Авто замын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах асуудал бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл цэг нь болно.

 

Агаарын бохирдлын тоосонцрын ихэнх нь автомашины утаанаас гарч байгаа. Автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро 5 стандартын түлш хэрэглэхгүй байгаа дүн шилжилгээ гараад байна. 

Бидний өргөн барьсан хуулиар автомашины явах хурдыг нэмснээр агаарын бохирдол 17 хувиар буурна" гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
48DESH SEKSYG ZYGAATSX80955877
2023-11-20
SEKSEER UILCHLI80955877
2023-11-20
Ard:
30 jul heden terbumiig hyvaaj idevee.ichdeggyi yum be.irgediig doromjilj teneg gj bodoj bnaa.
2023-11-20