Я.Содбаатар: Бичлэгтэй холбоотой хоёр хүнийг олж тогтоосон
2023-11-20

Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

 

Сүүлийн үед  нийгмийн сүлжээнд  гарч мэдээ мэдээлэлтэй холбогдуулан МУ-ын ЕТГ-аас мэдэгдэл гаргасныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. 

 

Уг мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн МУ-ын  Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна. 

Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хөрш орнууд, олон улсын тавцанд МУ-ын нэр хүндийг унагах байр суурийг гуйвуулах, МУ-ын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандах болсноо үүгээр илэрхийлж байна" гэжээ. 

 

Бичлэгийг анх хэзээ хэн цацсан талаар "Бичлэгтэй холбоотой хоёр монгол хүнийг болон холбогдох хүмүүсийг хууль хүчний байгууллагууд олж тогтоосон. Энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох хүчний байгууллагуудад ч хандсаны дагуу тэнд ч ажиллагаа явагдаж байгааг ЕТГ-ын дарга мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-21
МАНАЙХ АРДЧИЛСАН ОРОН БИШ БОЛЖЭЭ МАЛЧИНГУУДЫХ НЬ СҮРТЭЙ БАЙГАА ГЭЖ
2023-11-21
За зайлаа хохь нь гэдгийн тэр төрөөс хулгай хийсэн хөгжлийн банк ждү концесс нүүрс зэргийн хулгайчдаа ингэж барьж шийтгэхгүй бол хэзээ ч нэр хүндгүй хог шаар хэвээр үлдэнэ
2023-11-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-20
Зочин:
Хулгайч нартайгаа ингэж хурдан тэмцээн Хүрэлсүх ёронхийлөгч хамгийн богино хугацаанд нэр хүндээ алдсан бусдаасаа
2023-11-20