Нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж буй бичлэг тархаж байна.
Тэгвэл энэ бичлэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ө.Золбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй бөгөөд аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг" хэмээн бичжээ
Уншиж байна |