Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх шувуу ажиллагаа буюу гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан, гадаад руу зугтаад ирэхгүй байгаа албан тушаалтнуудыг эх оронд нь авчрах ажиллагааг явуулж буй. Энэхүү ажиллагааг зохион байгуулахдаа гаднын улсуудтай байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд олон улстай хамтран ажиллах юмж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Эрдэнэтийн 49 хувиас эхлээд ард түмний төлөөллийн дээд байгууллагаар оруулалгүйгээр хэдэн их наяд төгрөгийн ордыг үйлдвэртэй нь авч байсан. Дубайн гэрээнээс эхлээд ард түмэнд хүртээх үзэл санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн. Одоо ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй, зутгаад явж байгаа. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь авчрах гэж байна. Өчигдөрхөн ХЗДХЯ-ныхан АНУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийсэн" гэлээ.
Сануулахад, Ч.Сайханбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан асуудал болон Оюу толгойн Дубайн гэрээ болон бусад хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан юм.