Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль болж байна

Нийслэлийн Ардчилсан намын даргад Б.Бадарсан, М.Тулгат, Т.Батцогт нар өрсөлдөж байна.
Нэр дэвшигчийн намтрыг хүргэе.
Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Даваасүрэнгийн БАДАРСАН
Төрсөн огноо, газар: 1977 онд Улаанбаатар хот
Боловсрол:
• 1995 онд Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль
• 2003 онд Японы Ибаракигийн Үндэсний технологийн коллеж
• 2011 онд ХИС-ийн Бизнесийн удирдлага
• 2013 онд МУИС-ийн Санхүү удирдлагын магистр
Мэргэжил: Инженер, Эдийн засагч
Сонгуульт ажлын туршлага:
•1995 онд 18 настайдаа МҮАН-д элссэн
•2004-2012 онд СБД-ийн 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч
•2005 оноос СБД-ийн АН-ын хорооны гишүүн
•2006 оноос Нийслэлийн АН-ын хорооны гишүүн
•2007 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ны гишүүн
•2009-2017 онд СБД-ын АН-ын дэд дарга
•2005-2013 онд АЗХ-ны УЗ-ийн гишүүн
•2009-2013 онд АЗХ-ны Дэд ерөнхийлөгч
•2012-2016 онд СБД-ийн Засаг дарга
•2012, 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгч
•2012-2013 онд НИТХ-ын тэргүүлэгч
•2016-2017 онд НИТХ-ын тэргүүлэгч
•2021-2023 онд НИТХ-ын тэргүүлэгч
•2012-2016 онд НИТХ-ын Замын түгжрэл бууруулах дэд хорооны дарга
•2016-2020 онд НИТХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга
Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Түмэндэлгэрийн БАТЦОГТ
Төрсөн огноо, төрсөн газар: 1985.03.06, Дархан хот
Боловсрол:
• 1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор,
• 2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургууль,
• 2009-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр,
• 2019 оноос Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн докторант
Ажлын туршлага:
• 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,
• 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
• 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
Сонгуульт ажил:
• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,
• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,
• 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
• 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
• 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,
Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Майнбаярын ТУЛГАТ
Төрсөн огноо, төрсөн газар: 1978.08.09 өдөр, Улаанбаатар хот
Боловсрол:
•1986-1996 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль
•1996-1998 МУИС, Математик компьютерийн сургууль
•1998-1999 Осака их сургуулийн Гадаад хэлний сургуулийн Япон хэлний төв
•1999-2003 Киото их сургууль, Эдийн засгийн факультет, Эдийн засгийн ухааны бакалавр
•2003-2005 Киото их сургууль, Эдийн засгийн хүрээлэн, Эдийн засгийн ухааны магистр
Ажлын туршлага:
•2005 - 2009 Япон улс, Софтбанк ХК, Бизнес төлөвлөлтийн хэлтэст ажилтан
•2009 - 2013 Бэкфорс ХХК, Ерөнхий захирал
•2013 - 2020 Хишиг Арвин Индустриал ХХК, Ерөнхий менежерээс Тэргүүн дэд захирал
•2020 – Одоог хүртэл “Эрдэнэбатхаан Сольюшн” ХХК-д Гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил:
•2012-2016 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, дэд дарга
•2016-2020, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
•2020-одоог хүртэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ