Ц.Туваан: Орон нутгийн зам дахь хурдны дээд хязгаарт өөрчлөлт оруулах шаардлагатай
2023-11-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

 

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд яагаад дахин өөрчлөлт оруулж байгаа асуудлыг тодрууллаа. Мөн Түр хорооны хуралдаанд ирэхгүй байгаа гишүүдийг бүрэлдэхүүнээс хасаж өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээ. Үүнд УИХ-ын Ц.Цэрэнпунцаг Б.Энхбаяр гишүүний ахалж байгаа түр хороо бол Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэгтэй. Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг Хянан шалгах түр хороонд оруулж байгаа нь Х.Нямбаатар гишүүн хотын дарга болсонтой холбоотой хэмээлээ. 

 

Үүний дараа санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ. 

 

Үүний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Өөр асуудлаар авсан шийтгэлээр бусад эрхийг хязгаарлаж байна. Замын хөдөлгөөний дүрэм амьдралд нийцэхгүй байна. Өнөөдөр орон нутгийн замд хувийн ч бай, хувьсгалын ч байгаа бүгд 100 км/цагаас доош хурдтай явж байгаа хүн байгаа юмуу. Энэ хурдны дээд хязгаараар маш олон хүн торгуулж байна. Үүнд өөрчлөлт оруулахгүй байна. Замын цагдаагийнхан хонхор хотгор газруудад байрлаж, торгууль тавьдаг. 

 

Ажлын хэсгийн дарга Ц.Сандаг-Очир: Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол албадлагын арга хэмжээ авахаар хуульд оруулсан. Торгуулиа төлсөн бол ямар нэг албадлагын арга хэмжээ авахгүй л гэсэн үг. Шууд Эрүүгийн хариуцлага оногдуулах байсныг эхний ээлжинд торгох, 7-30 хоног баривчлах, дараагийн удаа Эрүүгийн хуулиар хариуцлаг оногдуулдаг байхаар оруулж ирсэн. 

 

Тээврийн цагдаагийн алба: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг судлаад ХЗДХЯ руу шилжүүлсэн. Яамнаас ажлыг хэсэг байгуулан дүрэмд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. 

Shuud.mn
Сонин хачин
Хурд ихсэх тутам Үхэх хүн л олон болно
2023-11-17
SEXSEER NAADGCH80955877
2023-11-16
SEKSEER UILCHLN80955877
2023-11-16