Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас автомашин худалдан авахаар тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 200 сая төгрөг байна.
Тендерийн баримт бичигт аймгийн Прокурорын газрыг туулах чадвар сайтай авто машинаар хангах хэмээн тодотгожээ. Гэхдээ энэхүү худалдан авалт нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газрын 2023 оны худалдан авах төлөвлөгөөнд багтаагүй байгаа.
Тус аймаг 2023 оны төсвийн жилд 308 худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд аймгийн Шүүхийн шинжилгээний албанд 200 сая төгрөгөөр, Тагнуулын байгууллагад 80 сая төгрөгөөр, Гашуунсухайт дахь гаалийн газарт 250 сая төгрөгөөр автомашин худалдан авсан байна.
Уншиж байна |