Засгийн газар өнөөдөр хуралдаж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсож, Монголын зэвсэгт хүчний салбарын асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас гаргасан шийдвэрийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр мэдээллийн эхэнд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсанд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газраас ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг ХЭҮК-той хамтран зэвсэгт хүчний анги салбаруудад хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэлтэй аж.
Зэвсэгт хүчний салбарт удаа дараа болж байгаа асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны 2021 оны хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт боловсруулна. Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөлөөр дүрэм журам, ахуй нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзсэнийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.
Уншиж байна |