Литва улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд болж байна. ДАШТ-д Монгол Улсаас пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж шахалтын төрөлд цээжнээс 162.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг татаж, суултын төрөлд 225 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.
Эх сурвалж: БТСУХ
Уншиж байна |