Зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа, энхийн цагт эх орны хөвгүүд амиа алдсаар байх уу
2023-11-15

Энэ долоо хоногийн даваа гарагт Монголчуудын зүрхийг зүссэн нэгэн мэдээлэл олон нийтэд хүрлээ. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.  Цэргийн албанд татагдаад 20 гаруйхан хонож байсан хүү унтаад сэрсэнгүй.

 

 

Ямар учир шалтгаантай яагаад хүү хорвоог орхив? Олон асуултын хариултыг хүлээсэн аав ээж, ах дүү хамаатан садан, иргэд цэргийн ангийн гадаа очсон ч хариулт олдсонгүй. Тэгвэл яг одоо энэ асуудлаар салбарын сайд Ч.Сайханбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ бол Монгол Улсын Засгийг газрын түвшинд авч хэлэлцэх асуудлыг нэг. Салбарын сайд нь хариуцсан албан тушаалтнуудтайгаа ажлаа өгч, хариуцлагаа хүлээх зүй ёсных... Энхийн цагт эх орон нь эцэг эхчүүдийг амьдын хагацалд унагаадаг байж болохгүй. Эхнийн цагт эр цэргүүд амиа алддаг байж болохгүй. Иймээс хариуцлагын асуудлыг хөндөх л ёстой. 

 

Мөн харамсалтай харуусалтай энэ хэргийгМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх та ч анхааралдаа авах ёстой.  Та бол Монгол Улсын төрийн тэргүүн. Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Үндсэн хуулийн утгаараа эв нэгдлийг илэрхийлэгч, агуулгаараа улс орны эцэг нь Ерөнхийлөгч. Иймээс та энхийн цагт эх орны хөвгүүд цаг бусаар хорвоог орхиж байгаад анхаарал хандуул! Энэ бол  ээжий аавд нь эмгэнэл илэрхийлээд өнгөрөх асуудал биш. Эх орны өнцөг булан бүрт эр цэргийн албанд эрүүл саруул өсгөж, эр цэргийн албанд мордуулсан хүүгээ эрүүл саруул, амьд мэнд эргэж эрэхэд эргэлзсэн эцэг эхчүүд байна. Тэд таны толгойлдог Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эргэлзэж, элэг эмтэрч сууна. Иймээс та энэ асуудалд онцойлон анхаарч, цэргийн албанд хүүгээ мордуулсан ээж аав нарыг бүтэн нойртой хонуулахад анхаарч өгнө үү.... 

 

 

Өнгөрсөн онд Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд дурьдсан хугацаат цэргийн алба хаагчдын бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчлийн талаарх тоо баримт: Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн  144  нь  гэмт  хэргийн  шинжтэй,  98  нь  сахилгын  зөрчил  байна. Эдгээрээс  хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 7 тохиолдлын 3 нь усанд живсэн, 2 нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, 1 нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, 1 нь амиа хорлосон байна. Энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ. Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 буюу 41.8 хувь нь дүрмийн бус харьцаа, 24 буюу 24.4 хувь нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан. 

 

Мөн хил хамгаалах байгууллагын хэмжээнд 217 гэмт хэрэг, зөрчилд 298 алба хаагч холбогдон шалгагдаж, 37 цэргийн алба хаагчийн амь нас хохирсны 13  нь  хугацаат  цэргийн  алба  хаагч,107  цэргийн  алба  хаагч  дүрмийн  бус харьцааны зөрчил гаргасны 36 нь хугацаат цэргийн алба хаагч байсан бол цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт 31 хугацаат цэргийн алба хаагч холбогджээ.

 

ХЭҮК-оос  2011-2022  оны  хооронд  цэргийн  алба  хаагчтай  холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77, цэргийн албанаас оргон зайлсан 30 тохиолдол байв. Үүнээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 9, эрүүл мэнд хохирсон 44, оргон зайлсан 14 тохиолдол байсан.

 

Энэ тоо баримт жилээс жилд нэмэгдсээр байна....Цэрэг амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирсоор байна Зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа....

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ene hun yag yum hiij haragdaach jujeech shude
2023-11-16
Иргэн:
Төрийн идээ бээр нь дийлдэхээ болив
2023-11-15
James:
Энэ хурандаа чинь ёслож чаддагүйм үү? Айннн
2023-11-15
Зочин:
Зөв тэр муусайнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
2023-11-15
Ард:
Би ард хүн. Хүүг халисанд харамсаж байна. Энэ цагдаа, шүүх болох байх. Анзаархад БХЯ барилгын ангиудтай болов төмөр зам тавив, жижиг машинууд хийв, сумтай болж байна, онгоцоо зохих түвшинд засаж байна,өөр бусад + юм дуулдах л юм. ГОПО зэвсэгт хүчнийг тараа гээд л байна аа, хүзүүгүйн жишиг юм даа, мөнгөө шаачихсан, хаашаа цагаачлахаа бэлдчихсэн амтад ингэж бичилгүй дээ.
2023-11-15
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-15
Хүрэлсүх:
АУДИТ оруулаа хэдэн Генерал хурандаа нар шахааны чанаргүй хог шахдаг газар л болсон ажил цалгардсан. Цэргийн нууц нэрийн доор том мөнгө угаадаг маш том мафитай шдээ. Зэвсэг техник гэж зүгээр л музей. Цомхон чадварлаг хүчтэй технологижсон зэвсэгтэй арми хэрэгтэй
2023-11-15
Батаа:
Зөвлөлтийн үеийн хоцрогдсон цэргийн сургалтын арга барилаасаа салмаар юм. Ганган том том одон зүүсэн офицерууд, жирийн цэргийн хувцас хэрэглэл гэж ичмээр, зэвсэг техник гэж хоцрогдлын туйл. Сумаа ч хийж чадахгүй Армитай байж, бас ард түмнийг хэдэн энхийг сахиулагчдын мэдээгээр толгойг нь эргүүлж суудаг манай дарга нарт шинэчлэл амин чухал хэрэгтэй байна.
2023-11-15
Зочин:
1970 оноос хойш өнөөг хүртэл арми нэртэй энэ газар мөн ч олон залуучууд амь насаа алдаж байнадаа.
2023-11-15
бхя, жанжин штаб гээд бүгдийг нь чөлөөлөх багдана.
2023-11-15
БХСайд Сайханбаярыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарч байгаа юм байна
2023-11-15
бхя, жанжин штаб гээд бүгдийг нь чөлөөлөх багдана.
Соном:
Армид алба хааж цэргүүдзэс сар бүр судлагаа авдаг болбол наад дэглэх үзэгдэл шууд арилна. Эхний хэдхэн сарын судлагаагаар хэн дэглэдэг, яаж дэглэдэг нь тодорхой болоод тэр нөхдүүдийг зайлуулахад л ном журмандаа орно. Харин армид алба хааж залуучуудыг фитнест тэндээ явуулж бие бялдрыг нь хөгжүүлж, хөдөлмөр хийлгэж тэсвэр тэвчээртэй болгох хэрэгтэй, одоо ч элдэв хүний эрх яригсад удахгүй гомо, лесби, ЛГБТ гэсэн цэргүүдийн асуудлууд ч сөхөгдөх л байх
2023-11-15
Зочин:
Зөв тэр муусайнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Zochin:
Sda zailtsgaa
2023-11-15
Тогтож хайрла, нягтлая.
2023-11-15
Күүкээ чи БХЯ-ны сайд найзыгаа одоо зайлуулахгүй бол наад дурак чинь ардын хүүхдийг алаад дуусах нь ээ??!!
2023-11-15
Armi amraltiin gazar bish:
10 jild 7, hiliinh 37
2023-11-15