"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ
2023-11-13

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээхээр болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. 

 

 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Маргааш буюу билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр бол МОНГОЛ БАХАРЛЫН өдөр. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр гэж үздэг.  Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарлиг гаргаж, хуульчилсан билээ.

Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд энэхүү тэргүүн зэргийг Чингис хаан одонг Морин хуурын чуулгад хүртээх мэдээлэл байна. 

Чингис хаан одонг олгох үндэслэлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд олгодог.

 

Мөн Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд олгохоор заасан байдаг. Энэ дагуу энэ жилийн Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээхээр болсон талаар мэдээлж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-11-13
Зочин:
Оркууд одон тарааж онгирч сагсуурахаас өөр ид шидгүй оркууд.
2023-11-13