ГЕГ 97 сая төгрөгөөр ВИДЕО хийлгэнэ
2023-11-13

Гаалийн ерөнхий газар өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа багагүй анхаарал хандуулж байгаа бололтой. Өнгөрсөн сард10 дугаар сард гэхэд 500 гаруй сая төгрөгөөр тавилга худалдан авсан тухайгаа ШИЛЭН дансандаа мэдээлсэн байна. 

 

 

Мөн сургалтын танхимын засвар хийхэд зориулан хэд хэдэн гүйлгээ хийсэн байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх үйлчилгээ, аж ахуйн албанаас өнгөрсөн сард дөрвөн удаагийн гүйлгээгээр сургалтын танхимын засварын ажилд 42 сая төгрөг шилжүүлсэн байна.

 

Тэгвэл Гаалийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх видео сургалтын материал бэлтгүүлэхээр 97 сая төгрөгийн тендер зарлажээ. Тендерийн баримт бичигт тусгаснаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх, улсын хилээр хууль бусаар бараа, эд зүйл нэвтрүүлэх хэрэг, зөрчилтэй тэмцэх  агуулга бүхий видео бэлтгүүлэхээр ийнхүү тендер зарласан байна. Нэг үгээр гаалын байгууллагын ажилчдад сургалт явуулахад хэрэглэх видеог хийхэд 97 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь энэ юм. Гэхдээ энэхүү худалдан авалт нь Гаалийн ерөнхий газрын 2023 оны худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. 

 

 

П.ГОО


Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-13