Эрх баригчдын зүгээр төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт ажиллах иргэдэд зориулсан тусгайлсан бодлого хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ бодлогын эсрэг үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр явуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Улаанбаатар тусгайлан оффисын барилга барихаар төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан байна. Тендерийн баримт бичигт тусгаснаар тус үйлдвэр Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын барилгын зураг төсөв боловсруулах ажилд дээр хөрөнгийг зарцуулах гэнэ. Ийнхүү нийслэлд тун удахгүй Эрдэнэт үйлдвэрийн гэх ОФФИСЫН барилга сүндэрлэх нь ээ.