О.Цогтгэрэл: 2024 оны төсөв хуульчлагдсан авлига, хулгайг баталгаажуулж байна
2023-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “2024 оны төсөв өнөөдөр эцэслэн батлагдах гэж байна. Бид 2024 оны төсвийг “Хуульчлагдсан авлига” –ыг баталгаажуулсан төсөв гэж үзэж байна.

 

 

Монгол Улс авлигатай тэмцэнэ гэж дээр дооргүй ярьж байна. Төр, төсвийн мөнгө нэмэгдэхээр авлига буурах уу.  Төрийн өмчит компаниуд олон нийтийн оролцооноос татгалзаж, улам хаалттай болохоор авлига буурах уу. 2024 оны төсвийн үр дүнд:

 

  1. Үнийн өсөлт даамжирна. Цалин тэтгэвэр нэмэх, хөрөнгө оруулалт нэрээр импортыг дэмжиж үнийн өсөлтийг дэмжинэ

  2. Төр томорч, бизнесүүд шахагдана.

  3. Сонгуульд зориулсан төсөв болсон.

 

2024 оны төсөв хуульчлагдсан хулгайг дэмжиж байна. Төсвийг дагаж Биржийн тухай хууль орж ирсэн. Төрийн өмчит компаниуд биржгүйгээр арилжих хуулийг оруулж ирж байна” хэмээн төсвийн хүрээний мэдэгдлээр АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа.  

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: АН-аас хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох газар нь хандана биз. Сүүлийн 30 жилд Монголд яваад ирсэн жишиг, практик. Бүх л Засгийн газар үеийн үед төсөв өргөн барихдаа төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулж засаж, төсөвтөө тохируулж явдаг жишиг Монголд тогтсон. Тиймээс УИХ эхэлж дагасан хуулийг баталдаг. Дараа нь төсвийн хүрээний мэдэгдэл, тэгээд төсвийг баталдаг жишигтэй гэсэн тайлбарыг өгөв.

 

Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин