Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд гэр бүл нь хамаарахгүй
2023-11-10

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлээс эмэгтэй гишүүдэд асуудал тавьдаг. Тэнд ажиллаж байгаа албан хаагчдын гэр бүлийн тэтгэвэр тэтгэмжийг энэ хуулиар зохицуулах уу?

 

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Хуулийн хамрах хүрээнд Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай алба, цагдаа, АТГ, шүүх шинжилгээ, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч хамрагдана гэдгийг тодорхой зааж өгсөн. Эмэгтэй цэргийн албан хаагчид энэ хуульд хамрагдана. Харин цэргийн албан хаагчдын гэр бүл энэ хуульд хамаарахгүй гэсэн хариултыг өглөө.

 

2024.01.01-нээс хэрэгжиж эхлэх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББХ-нд шилжүүллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Цэрэгжиж цагдаажсан орон боллоо. Ядаж байхад цэргийн тэтгэвэр гээд ид хийж бүтээдэг насанд нь халамжийн угжинд донтуулаад улс орныг улам л уруудуулах юм.
2023-11-10