Хүн болон малын эм бэлдмэл нэг хуулиар зохицуулагддаг
2023-11-09

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Мал, амьтны болон ургамал хорио цээрийн гэрчилгээг Гаалийн байгууллага хийж, олгож байгаа. Харин одоо ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газар олгохоор тусгасан байна. Заавал яам олгох гээд байгаа нь ямар ач холбогдолтой юм бэ? Салбарын байгууллага дээр хяналт шалгалт авдаг нь буруу. Хөндлөнгийн хяналт шалгалт байх ёстой. 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ургамал, амьтантай хорио цээрийн асуудал яригдах учир мэргэжлийн байгууллага ажиллаж, дүгнэлт гаргах шаардлагатай. ХХААХҮЯ мэргэжлийн үүднээс дүгнэлт гаргаад, энэ дүгнэлтийг үндэслэж хилээр нэвтрэх үеийн хяналтыг Гаалийн байгууллага хийдэг. Нэг үгээр Гаалийн байгууллага мэргэжлийн байгууллагын ажлыг давхар хийж байна.  Иймээс мэргэжлийн байгууллагад хариуцуулж байгаа юм. Хилээр гарч байгаа иргэний эрүүл эсэхийг Гаалийн байгууллага тодорхойлдоггүй. Яг үүнтэй малын эрүүл эсэхийг салбар яамнаас нь авахаар зохицуулалт хийхээр тусгасан. 

 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Мэргэжлийн хяналтыг татан буулгахын өмнө хилийн хяналтыг гааль аваачсан. Энд тусгайлсан лаборатори байхгүй учраас яам руу шилжүүлж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Антибиотик замбараагүй хэрэглээ бий болчихсон. Мал ч ялгаагүй. Мал амьтанд замбараагүй эм бэлдмэл хэрэглэж байгааг зохицуулах зохицуулалт орсон уу? Баахан эм тан хэрэглэсэн малын мах идэж байгаа нь бодит үнэн. 70 сая малтай. Малын эмчийн асуудлыг хувийн салбар луу хаячихсан. Малын эмч бэлтгэх чиглэлд анхаарсан зүйлүүд байгаа юу? 

 

ХХААХҮЯ-ын Мал аж ахуйн газрын Малын бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч н.Алтангэрэл: Хүн болон малын эм бэлдмэл нэг хуулиар зохицуулагддаг. Одоогоор тусад нь хуулийн төсөл боловсруулж байгаа. 

Shuud.mn
Сонин хачин