АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал “2024 онд АН-д итгэж саналаа өгвөл НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгоно” гэв. Энэ талаар тэрбээр “УИХ гүйцэтгэх засаглалдаа бариулсан, түүнд эрх мэдлээ алдсан дүр зургийг харж байна. УИХ-ын дарга НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох санаачилга гаргаж, 100 гаруй мянган хүний дэмжлэг авсан ч УИХ-ын босго давуулж чадахгүй, энэ асуудлыг Сангийн сайд унагааж байна. Иргэдэд өгөх мөнгийг яагаад харамлаж байна вэ. НӨАТ-ын 5 хувийн буцаалт бол энгийн иргэнд маш их нэмэр” гэсэн байр суурийг илэрхийлж, ирэх сонгуулиар итгэл хүлээлгэвэл энэ асуудлыг АН цэгцэлнэ гэдгийг хэлэв.
Уншиж байна |