Б.Энхбаяр: Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой болохоос хонгилынхны гарт байх ёсгүй
2023-11-09

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Эрүүгийн хууль дээр нэлээд сайн нягталсан байх гэж найдаж байна. Сүүлийн үед манай залуучууд түргэдэх, дутуу хаах асуудлууд гаргаад байна шүү. Эрүүгийн хууль хүний хувь заяатай холбоотой учир нарийн нягтлах хэрэгтэй. Гадуур айраг уучхаад жолоо барьвал ял авна гэсэн яриа байна. Энэ талаар тодруулж өгөөч. Тээврийн хэрэгсэлд скүүтер орох уу?" хэмээн тодрууллаа. 

 

Үүнд Ц.Сандаг-Очир гишүүн "Согтуураар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад торгох, эрхийг нь 6-1 жилээр хасах эсвэл 7-30 хоног баривлах шийтгэлийг оногдуулна. Хоёр дахь удаад Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулна. Архи уугаад согтсон байна уу, айраг уугаад согтсон байна уу гэдгийг ялгах боломжгүй. Ерөөсөө л согтуурсан үед гэж тусгагдсан. Айраг уугаад зөрчил гаргасан гээд ялын бодлогоос хөнгөлнө гэсэн юм байхгүй. Цусан дахь болон амьсгал дахь спиртын агууламжийг ОУ-ын стандартаар тогтоож байгаа" гэлээ. 

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалт Мөрдөн байцаалтын нууц задруулах Эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах асуудлыг хууль санаачлагчаас оруулж ирсэн. Энэ асуудлыг МАН-ын бүлэг авч хэлэлцээд энэ заалтыг хасах нь зүйтэй гэж санал нэгдсэн. Гэвч байнгын хорооны  ирцийн байдлаас шалтгаалан дэмжигдээгүй юм билээ. Иймээс гишүүдийг кнопоо дарахгүй энэ заалтыг босгож өгөхийг хүсье" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтын дагуу аливаа нэг иргэн хүн хэвлэл мэдээллийн ажилтан Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх зарчмыг протоколд тэмдэглүүлэх хэрэгтэй. Мөрдөн байцаалтын нууцыг задруулаад хүмүүсийг шантаажилдаг зүйл байдаг. Үүнд хэвлэл мэдээллийнхнийг ашигладаг. Ингээд хэвлэл мэдээллийнхэн  хэрэгтэн болдог. Иймээс нууц задруулж байгаа хүн хариуцлага хүлээдэг байхаар протоколд тэмдэглүүлэх нь зүйтэй байх" гэлээ. 

 

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат "Мөрдөн байцаалтын үед олж авсан албан мэдээлэл задруулах нь олон хүний амь нас, амьдралтай холбогдсон зүйл. Өнөөдрийн байдлаар Мөрдөн байцаалтын нууц задалсан хүнийг торгохоос өөрөөр шийтгэхгүй байна. Засгийн газраас оруулж ирсэн саналыг би дэмжиж байна. МАН-ын бүлэг угаасаа л сонин зантай. Хачин хачин юм гаргаж байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн дөрөв дэх Засаглал болохын оронд гүйцэтгэх ажлын нэг хэсэг болоод байна. Мэдээлэл олж авах, эрх сурвалжаа нуух нь хэвлэлийнхний бүрэн эрх. Албан үүрэг хүлээгээгүй энгийн иргэд, сэтгүүлчид ямар нэг хариуцлага хүлээх ёсгүй. Тухайн мөрдөн байцаалтын явуулж байгаа албаныхан хүлээх ёстой" гэсэн юм. 

 

 

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ заалт дээр анхаасаа буруу ойлголт явчихсан, санаатай үйлдэл. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд халдлаа, иргэдийн мэдэх халдлаа, сэтгүүлчийг яллах гэж байна гэсэн улстөрийг зориуд хийсэн. Үүний цаана нууц мэдээллийг задалдаг хуулийн байгууллагынхан өөрсдөө байгаа. Өөрсдөө захиалгаар энэ зүйлийг хийсэн. Энэ асуудалд прокуророос хэрэг бүртгэл нээсэн. Жирийн албан хаагчдаас мэдээлэл задраагүй. Сүлжээ үүссэн, шантааж хийж байна. Үүний дараа хээл хахууль авах гэмт хэргийн сүлжээ байна. Мөнгө угааж байна. Улстөрд нөлөөлж байна. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдыг урьд өдөр нь ар гэрт нь хэрэг үүсгэж шалгаж байгаа гээд огцруулж байсан. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой болохоос хонгилынхны гарт байх ёсгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагад хамаатай заалт биш.  Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг энэ зүйл заалтаар яллаж байгаагүй. Нууц задалдаг сүлжээ илрэх гээд энэ акцыг хийсэн шүү. Манай мэргэжлийн байнгын хороо энэ заалтыг хасах саналыг дэмжээгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Shuud.mn
Сонин хачин
ZYGAA80955877
2023-11-09
Равдан:
Маш зөв Энхбаяр гишүүн ийг бүрэн дэмжиж байна
2023-11-09
SEKSDN80955877 45DESH SEKSYGEER
2023-11-09
ХЗ САИН САИД
2023-11-09
эдгээр хүн биш хүн дүрстэнгүүд ямар юмыг мэдэж ухаарах биш. далд орбол таарна
2023-11-09