Н.Алтанхуяг: Гишүүдийг 200 гаруй тэрбумаар хахуульдаж төсөв батлуулах гэж байна
2023-11-09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Улсын төсвийг хэлэлцэж эхлэхэд энэ төсвөө буцааж татаж аваад алдагдалгүй батлах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг 3 орчим тэрбум төгрөг тавьж хахуульдах гэж байна. 76-г гурваар үржүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. УИХ-ын гишүүдийг авлигадах гэсэн асуудлыг Б.Жавхлан зогсоомоор байна. Ямар ч үнээр улсын төсвийг батлах гэж байна. Улсын төсвийн талаар УИХ-д асуулга тавьж, олон нийтэд мэдээлэл хийх хэрэгтэй. 2022 оны байдлаар улсын гадаад өр 33.8 тэрбум доллар байна. Энэ Сангийн яамны өөрсдийнх нь гаргасан тайлан. 2022 онд Аудит өр нэмэгдээд байна гэдгийг дүгнэчихсэн. Дэлхийн банкны тайланд Засгийн газар өндөр хэвээр байна, Төсвийн зардал өндөр, тогтворгүй байна, хөрөнгө оруулалтын үр ашиг тааруу байна гэсэн байна. Элс хайрга нийлүүлж байсан нэртэй юм бариад байхаар хөрөнгө оруулалтын үр ашиг тааруу гэж гарч байна. Б.Жавхлан Ч.Хүрэлбаатар та хоёр нийлээд хэдэн троллд мөнгө тараагаад ажиллуулж байна. Энэ бол түр зуурын юм шүү. Яаж мөнгө цавчих тухай л яриад байх юм. Нэг өдөр гэмт хэрэгтэн болно шүү. 

 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Гүнээ харамсаж байна. 2024 оны төсөвт МАА, залуу малчдыг эдийн засгийн хөшүүргээр дамжин хөдөө орон нутагт ажиллах нөхцөл сайжруулахад зориулсан нэг ч төгрөг алга. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. 70,80 сая малыг маллах ажиллах хүчин байна уу? УИХ-ын гишүүдийн 50-иас доошгүй нь орон нутгаас сонгогдсон. Мал маллах хүнгүй гэж ярьж байгаа ч үүнийхээ талаар ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй байна. МАА Монгол Улсын эдийн засгийн голлох салбарын нэг юм бол тогтолцооны өөрчлөлт цаг болжээ. Хэдхэн жилийн дараа гаднаас ажиллах хүч авах уу? Залуучуудаа орон нутаг ажилла гээд уриа лоозон гаргаад ямар ч үр дүн алга. 

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдрийн байдлаар Ховд аймагт нэг шуудай гурил 120 мянган төгрөг байна. Новосибирскийн бизнесменээр дамжуулаад гурилын үнийг судлуудаад бүх зардлыг нь даагаад Ховдод авчруулсан. Нэг шуудай нь 58 мянган төгрөгөөр ирж байна. Гурил импортлохыг хориглосон. Татаас аваад хямдхан гурил үйлдвэрлэж чадахгүй. 60 мянган төгрөгөөр гурил ирэх боломжтой байна. Гэтэл 120 мянгаар авч байна. Үүнийг Засгийн газрын гишүүд анхааралдаа аваарай. 

 

Shuud.mn
Сонин хачин
XALYYNAAR SEXS MERGJLN VANAGLCHAAR80955877
2023-11-09
тэнэг өвгөн юу гээд байна амнаас олигтой юм нэг ч гархагүй шүү
2023-11-09
эдгээр монголын эсрэг ажилладаг зомби нарыг тэсэлж дэлбэлж шийтгээч.
2023-11-09
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-09
SEKSEER UILCHLI80955877
2023-11-09