Л.Мэнд-Амар дарга төслийн мөнгийг өөр рүүгээ шилжүүлэн авсан уу
2023-11-09

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 30 гаруй төсөл хөтөлбөрүүд гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төсөл юм. 

 

 

Энэ төслийн үндсэн зорилго бол “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль”, “Малын тоо, толгойн албан татварын тухай хууль” зэрэг хуулиудын хэрэгжилтийг дэмжиж ажиллах, орон нутгийн бэлчээрийн менежмент, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв санхүү, хяналт, шинжилгээ болон орон нутгийн бусад үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт зэргийг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа юм. Тэгвэл ЗГХЭГ-ын харъяа Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төслийн ШИЛЭН ДАНСНЫ мэдээлэлд хэд хэдэн анхаарал татсан гүйлгээ гарсан байна. 

 

Тодруулбал, энэ сарын 9-ны байдлаар 20 төрлийн гүйлгээ хийгээд байгаагаа ШИЛЭН ДАНСАНДАА мэдүүлсэн байна. Үүнээс Гэр бүл хүний хөгж төв рүү дөрвөн удаагийн гүйлгээгээр 22 сая төгрөг, МИАТ компани руу хоёр удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөг, ХАНГАЙН ТӨГӨЛ ТУР ХХК компани руу 36 сая төгрөг, НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК  руу 60 сая төгрөг, ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ ХХК руу 15 сая төгрөг, АРВАЙБАРХАН ХХК руу 10 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. 

 

Мөн МЭНДБАЯР гэх хүн рүү тоон утгаар 32 сая төгрөгийг шилжүүлсэн бол нэр хаяггүй 20 сая төгрөгийн зарлагыг гаргасан байгааг  ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээс харж болно. Тус төсөл хэрэгжлүүлэгчдийн зүгээс ШИЛЭН ДАНСНЫ мэдээлэлдээ хавсралт байдлаар мэдээллээ оруулаагүй учраас дээрх гүйлгээнүүд ямар учраас хийгдсэн талаарх мэдээлэл авах боломжгүй байгаа юм. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа ААН үүд, төсөл хэрэгжүүлэгч нар бүгд Шилэн дансны хуулийг зүйл заалт бүрээр нь мөрдөж, хэрэгжүүлэх ёстойг тус байгууллагыг толгойлж буй Л.Мэнд-Амар танд сануулах нь илүүц биз.  

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Мэдүүлцэн юм биш үү. Тайлбарлах үлдэж гэж ойлголоо
2023-11-10
SEKSEER UILCHILN80955877
2023-11-09