УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 2470 төгрөгөөр хоол идэж байна. Үдийн хоол 1500 төгрөг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө 4000 төгрөг. Энэ мөнгийг нэмэх талаар яагаад ярихгүй байна вэ? Мэдсээр байж мэдээгүй царайлаад яваад байх юмуу" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн "Цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн сурагчдийн үдийн хоолтой холбоотой асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан олон хувилбараар судалж, ажилласан байна. Нийт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргаж, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа" гэсэн юм.
Уншиж байна |