Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Ийнхүү Х.Нямбаатар хотын даргаар томилогдон ажиллах болсон учир "Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагчийн үүрэгт ажлын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд шилжүүлэн өгсөн байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ""Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийг энэ долоо хоногт хуралдуулж, тодорхой тайлбаруудыг авсан. Мэргэжлийн бизнесийн байгууллага буюу "Эрдэнэс Монгол" компани "Рио Тинто" групптэй шууд харилцдаг байх зарчмын байр суурьтай байна. Оюутолгой компанитой Засгийн газар харилцдаг байх нь зарим тохиолдолд улс төрийн шийдвэр гаргаж ирсэн алдаа дутагдалтай гэж үзэж байна. Энэ үүднээс "Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэс Монгол" компаниудыг үр ашиг, эдийн засгийн тооцооллуудыг танилцуулсны үндсэн дээр Засгийн газар шийдвэр гаргаж байхаар болсон. Энэ хүрээнд гурван ажлын дэд хэсэг байгуулахаар болсон.
Сангийн сайд Б.Жавхлан Санхүү татвартай холбоотой ажлын дэд хэсгийг
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Арбитрын шүүх дээрх маргаан МУ-ын Засгийн газраас гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн хариуцсан Хууль эрх зүйн дэд ажлын хэсгийг
"Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт Далд уурхайн бүтээн байгуулалт бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой ажлын дэд хэсгийг хариуцан ажиллахаар болсон" гэлээ.
Уншиж байна |