Д.Амарбаясгалан: Төр 14 хоногийн дотор аливаа төрлийн зөвшөөрөлд ХАРИУ өгдөг болно
2023-11-08

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна. 

 

 

Тэрбээр "Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд МҮХАҮТ-ын шинээр сонгогдсон даргатай уулзалт хийсэн. Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн, МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

 

Энэ хуулиар МҮХАҮТ цаашид мэргэжлийн байгууллага болон төлөвших боломжийг энэ хуулиар нээж өгнө. Цаашид Засгийн газар эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлийн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ авч үлдээд бусад төрлийн хяналтыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой болно. Засгийн газар аливаа төрлийн зөвшөөрөлд 14 хоногийн дотор хариу өгөх тогтолцоо руу шилжүүлнэ" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
DANIEL RAY:
THE ONLY LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT….!!! Good day Audience, I want to use this great medium to announce this information to the public about Mr MORRIS GRAY. few months back, I was seeking an online BTC investment plan when I got scammed for about $172,000. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about Mr MORRIS GRAY. so I reached out to him and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable Hacker as Mr MORRIS GRAY, His direct email is Morris Gray 830 at gmail dot com, WhatsApp: +1 (607) 698-0239…..!!
2023-11-09
Данко:
Шоронд ороогүй л байгаа юм уу, энэ авилгач?
2023-11-09
PETITION-ДЭЭ ЭХЛЭЭД ХУРДАН ХАРИУ ӨГӨӨТӨХ ДӨӨ
2023-11-08
SEKSDN8095877
2023-11-08
76-гаа нугасалж хаях ард түмний зөвшөөрөл хугацаагүй байгаа шүү.
2023-11-08