Ажнай Д.Бат-Эрдэнийн туслахыг Нүүрсний хэргийн Түр хорооны ШИНЧЭЭЖЭЭР томилсон байсан уу
Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байгаа асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнөөдрийн Түр хорооны хуралдаанаар дөрвөн шинчээчийг нэмж томилохоор төлөвлөсөн.
Тэгвэл шинчээж томилохтой холбоотой УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн туслах байсан хүн Хянан шалгах Түр хороонд шинчээжээр томилсон байсан талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр "Санал болгоод томилуулчихсан хүн чинь жижиг Тавантолгойн Ажнай Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан хүн байсан ш дээ" гэлээ.
Сануулахад, нүүрсний гэх хэрэгт холбогдсон Д.Бат-Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр түдгэлзүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ