Төрийн бүх шатны байгууллагын худалдан авах үйл ажиллагаа олон нийтийн бухимдлыг дагуулсэн сэдвийн нэг болоод байна. Том жижиг гэлтгүй тендерийн үйл ажиллагааг танил тал, тав арван цаас унагах санаа дагадаг гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй биз.
Тэр тусмаа тээврийн хэрэгслүүдийг худалдан авалтын үйл ажиллагаа анхаарал татаж байна. Хамгийн сүүлд л гэхэд жирийн нэг портер машиныг хагас автомат хог цэвэрлэх машин гэж нийлүүлсэн байх жишээтэй. Энэ мэт төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Тэгвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 17 ширхэг хөдөлгөөнд эргүүлийн хяналт хийх машин худалдан авахаар тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг буюу нэг бүрийг нь 77 сая төгрөгөөр худалдан авахаар болсон байна. Уг худалдан авалтын хөрөнгө нийслэлийн төсвөөс зарцуулагдаж байгаа бол дээрх машинууд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ОНӨТҮГ-ын өмчлөлд шилжих юм. Энэхүү нэгжийг Ч.Батзориг хариуцдаг. Иймээс дээрх худалдан авалтын үйл ажиллагааг хянах үүргийг хүлээнэ гэсэн үг. Тус нэг нь нэг бүр нь 77 сая төгрөгийн үнэтэй ямар машин худалдан авахыг харах л үлдэж байна.
Уншиж байна |