НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно
2023-11-07

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Төсвийн байнгын хороо НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох юм байна.

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00-17.30

334 тоот

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

Үндсэн хууль”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

 

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан  ажлын хэсгийн ажиллах удирдамжийг батлах тухай/

·Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

09.30

“Их Эзэн Чингис хаан”

2

Төсвийн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай/

·Бусад

10.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг  томилох тухай асуудал

·Бусад

 

11.00

“Их засаг”

4

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал

14.30

“Их Эзэн Чингис хаан”

 

5

Хууль зүйн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
НӨАТ-ын буцаалтыг 5% болгосноос НӨАТ-ын татварыг 5% болгосон нь дээр шүү
2023-11-07
иргэн:
Барааны үнэ дээр 10% нэмж төлөөд 5%-г буцааж авах уу эсвэл 10% нэмж төлөлгүй, өөрөөр хэлбэл НӨАТ-гүй бараа авах уу гэвэл ТА ямар сонголт хийх вэ??? 10 төг нэмж төлөөд 5төг-г буцааж авах уу эсвэл 10 төг нэмж өгөлгүй бараагаа авах уу? Бүр тодруулбал 10 төгрөгтэй үлдэх үү эсвэл 5 төг-тэй үлдэх үү??
2023-11-07
иргэн:
НӨАТ-ын буцаалтыг 5% болгосноос НӨАТ-ын татварыг 5% болгосон нь дээр шүү
НААД НӨАТ Ч ЯАХАВ НДШ, ХХОАТ-АА БАГАСГАА 100К ХҮРСЭН ШҮҮ
2023-11-07
Худлаа баахан судалж ажлын хэсэг байгуулж, цаг авч байгаад л дуусгах байлгүй дээ, СЯ гэж нэг хүнд сурталтай газар. Та нар татвараа нэмэгдүүлье гэвэл маш их боломж байгаа шүү. Одоогоор ямар ч татвар төлдөггүй хүмүүс нийт хүн амын чинь тал хувийг эзэлж байгаа
2023-11-07