УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч хэлэлцсэн.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа танилцуулах үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газрын улсын төсөвт оруулж ирсэн саналаар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх тухай тусгасан. Бүлгийн хурлаар хэлэлцээд нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас тэтгэврийн зөрүүг хувиар бус тоогоор нэмэх нь зүйтэй гэж үзээд нийтэд 100 мянган төгрөгөөр дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэлээ.
Уншиж байна |