УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын Т.Доржханд "Парламент дээр анх удаа хотын дарга хууль оруулж ирж байна. Хүндэтгэлтэй байдлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч явах нь зүйтэй байх. Хот тохижилт, цэвэр бохир усны шугам, засвар үйлчилгээ, хог хаягдалтай холбоотой бараа үйлчилгээг шууд гэрээгээр хийнэ. Шаардлагатай машин техник, бараа материалыг лизингээр авах бол мөн шууд гэрээ байгуулах нь. Та ирээдүйн Засаг дарга нарын өмнөөс шийдвэр гаргаад тоног төхөөрөмж авах гээд байна. Тоног төхөөрөмжид автобус орно. Өр үйлдвэрлэх байдал руу орох нь. Өрийн чөтгөрийн тойрог руу оруулах нь" гэсэн асуултад хариулт авлаа.
Үүнд Хотын дарга Х.Нямбаатар "Хууль санаачлагчийн илтгэлийг таны дотны найз ЗГХЭГ-ын дарга танилцуулсан. Би ажлын хэсгийн гишүүний хувиар хариулт өгч байгаа. Ажлын гишүүний хувьд гишүүдийн асуултад хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд хариулна. Би УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэй харьцана. Онцгой нөхцөл байдалд шууд худалдан авалт хийхээр оруулж ирж байгаа шүү" гэсэн юм.
Үүний дараа Т.Доржханд "Би хэнтэй нөхөрлөх нь танд хамаагүй. Би УИХ-ын гишүүний хувьд үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэрэнд та нөлөөлөх боломжгүй. Х.Нямбаатар аа, сөрөг хүчнийхэнд хандаж байгаа хандлага чинь таалагдахгүй байна" хэмээн анхаарж хэллээ.
Үүний дараа Т.Доржханд гишүүн, хотын дарга Х.Нямбаатар чуулганы танхимд дуугаа өндөрсгөж, маргаан үүсгэлээ.
Уншиж байна |