Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ХААЛТТАЙ болж байна
2023-11-03

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 25-нд товлогдсон ч өнөөдөр өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан. 

 

 

Улмаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10 цагаас эхэлсэн ч яллагдагч нарын өмгөөлөгчидөөс нууцтай холбоотой асуудал ярих тул хаалттай явуулж өгнө үү гэх хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийг прокурор дэмжиж, шүүх хүлээн авчээ.  Яг одоогоор урьдчилсан хэлэлцүүлэгн хаалттай үргэлжилж байна.

 

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Өнгөрсөн сарын 25-ны урьдчилсан хэлэлцүүлэгт Т.Бадамжунай биеийн байдлаас шалтгаалан ирээгүй. Харин өнөөдөр өөрийн биеэр иржээ.  

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-03