Н.Алтанхуяг: Нийслэлчүүд ямар ТҮЛШ хэрэглэж байгаагаа мэдмээр байна
2023-11-03

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. 

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ өвөл Улаанбаатарчууд яаж өвөлжих юм бол. Улаанбаатарчууд энэ жил ямар түлш хэрэглэх гэж байгаа талаар тайлбар мэдээлэл хэрэгтэй байна. Сайд нь кокс яриад алга болсон. Утааны асуудлыг шийдэхэд урт хугацаанд орон сууцжуулах ойрыг хугацаанд хагас коксоор хангах маш ойлгомжтой асуудал. 2012 оны долдугаар сард ДЦС-II-ыг түшиглэж, АМОРЕ гэх компанитай гэрээ байгуулж хагас коксын үйлдвэр барихаар тохирсон байдаг. Энэ компани 17 тэрбум төгрөг аваад юмаа хийж чадаагүй. 11 жил өнгөрөхөд энэ асуудал шийдэгдээгүй байна. 11 жилийн өмнө 17 тэрбумаар шийдэх байсан ч АМОРЕ гэх компани нь ДЦС-ын зуухыг буруу горимтой болгоод нэг байшин бариад хаясан. Энэ компанид хариуцлага тооцдог хүн гэж алга уу? Ойрын үед төсвөөс гадна УТААНЫ асуудлыг ярих шаардлагатай байна" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
хятдууд хортой юм шатааж террор хийгээд байна . ардчилсан намын хэдэн тарваган хүн баахан хятдууд оруулж ирсэн
2023-11-06
муухай үнэртэй дээр нь шороо оосон мэт шар униар татаад аажимаар дасгаж мэдэгдэхгүй алах хужаа бодлого хэрэгжээд байна.
2023-11-03
Алтанхуягаа! Тэр АМОРЕ гэдэг компани чинь хэнийх юм бэ гэдгийг эзэн нэртэй нь хэлчих л дээ?!! Эзэнгүй бүрхэг юм яриад ямар ч хэрэггүй!!!
2023-11-03