Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг буулгах эсэх асуудлаар санал асуулга эхлүүлнэ
2023-11-03

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Урт цагаан"-ы барилгыг буулгах талаар мэдээлэл өгч байна. 

 

 

Тэрбээр "НЗДТГ-аас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, барилгажилттай холбоотой асуудлаар иргэдийн саналыг авч шийдвэрлэхээр болсон. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлаж байгаа нийслэлийн эзэмшлийн Урт цагааны гэгддэг барилгыг нураах шийдвэр гарсан байсан.  Нийслэл хот нягтаршлыг бууруулах бодлого барьж байгаа хирнээ Урт цагааны барилгыг буулгаад дахин өндөр барилга барих нь бодлоготойгоо уялдахгүй. 1960-1962 онд баригдсан энэ барилгыг буулгаж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барих нь зөв үү? Худалдааны төв барих нь зөв үү гэх санал асуулгыг ULAANBAATAR.mn сайтаар өнөөдрөөс явуулж эхэлнэ. 2020 оноос эхлэн энэ барилга дотор үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд түрээс төлөхгүй байгаа. Аравдугаар сарын 10-ны дотор түрээслэгчдийг Урт цагааны барилгыг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй байна

 

Өнөөдрийн байдлаар Их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар барилгын зөвшөөрөл олгогдсон байна. 2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ. " гэлээ. 

 

Энд дарж санал асуулгад оролцоно уу

Shuud.mn
Сонин хачин
76 шуурч сөнөтөл хэвээрээ байж л байг. арай дөнгүүр нэгэн нь шийдэх байлгүй
2023-11-03
BULGA TEGSHIL
2023-11-03